Шинэ жил болох гэж байгааг саначлаа. Их л сэтгэл хөдлөгсөн баяр байждээ, жил ирэх тусам сэтгэл хөдлөл улам багсаад байх шиг. Нас нэмээд байгаа болохоор ч юмуу, эсвэл илүү хэрсүүжиж буйр суугаад байгаа царай юм байхдаа. Уг нь ид шид болох гээл бүх юм гялалзаал үлгэрийн юм шиг санагддаг үе байсан шүү. Одоо бол өвлийн улирлын ганц дулаахан хэсэг. Дотроосоо халаалт сайн авдаг болохоор тийм байхалдаа, үнэндээ сэтгэл санаа учиргүй догдлоостой биш ч гэсэн бүтэн жилийн бүх зүйл ардаа орхиж хорвоогоос тасрах мөч ирсэн юм шиг тайвширал таашаалын байдалд орчихшиг болдог. Мөнгийг ч нэг тооцоогүй үрээл, шинэ жилийн төлөө мөнгө цуглуулсан юм шиг. Ах эгч ар гэрийхэнтэйгээ баярлахаас гадна ангийхан анд найзууд уулзалдана, тэр дунд ойрд уулзаагүй сонин хүмүүс багагүй байна. Энэ нь л шинэ жилийн гол өрнөл хэсэг юм шиг.
Энэ шинэ жил ямаршуухан байх бол. Бас хүлээлттэй. Арван жилийн нийллэгшиг сайхан тэмдэглэх ч сайхан шүү. Баяр дээр нь санаандгүй романс нэмэгдэх ч үе байна. Сэтгэл хөөрөлттэй баярийн настартай зүрх зориг ортцон биеээ сул тавьцан. Холиолдсон л болдог байж билээ.
бага байхад цаг хугацаа удаан урсаад энэ жилийн ёолкноос ирэх жилийн ёолк хүртэл асарррр удаан хүлээдэг байсан чинь
ReplyDeleteнас явах тусам цагийн эргэлт түргэсээд ноднингийн ёолк өчигдөрхөн юм шиг санагдаж байтал дахиал шинэ жил уже хаяанд ирцэн.
тэхдээ наастр орохыг хүлээлгүй ингээд өөрөө эртнээс бие сэтгэлээ бэлдээд баярлавал жинхэнэ таашаалтай байх
өнөөдрөөс эхлээд шинэ жилийн наастр орж эхлэв ккк