Monday, November 22, 2010

Шинэ жил

Шинэ жил болох гэж байгааг саначлаа. Их л сэтгэл хөдлөгсөн баяр байждээ, жил ирэх тусам сэтгэл хөдлөл улам багсаад байх шиг. Нас нэмээд байгаа болохоор ч юмуу, эсвэл илүү хэрсүүжиж буйр суугаад байгаа царай юм байхдаа. Уг нь ид шид болох гээл бүх юм гялалзаал үлгэрийн юм шиг санагддаг үе байсан шүү. Одоо бол өвлийн улирлын ганц дулаахан хэсэг. Дотроосоо халаалт сайн авдаг болохоор тийм байхалдаа, үнэндээ сэтгэл санаа учиргүй догдлоостой биш ч гэсэн бүтэн жилийн бүх зүйл ардаа орхиж хорвоогоос тасрах мөч ирсэн юм шиг тайвширал таашаалын байдалд орчихшиг болдог. Мөнгийг ч нэг тооцоогүй үрээл, шинэ жилийн төлөө мөнгө цуглуулсан юм шиг. Ах эгч ар гэрийхэнтэйгээ баярлахаас гадна ангийхан анд найзууд уулзалдана, тэр дунд ойрд уулзаагүй сонин хүмүүс багагүй байна. Энэ нь л шинэ жилийн гол өрнөл хэсэг юм шиг.
Энэ шинэ жил ямаршуухан байх бол. Бас хүлээлттэй. Арван жилийн нийллэгшиг сайхан тэмдэглэх ч сайхан шүү. Баяр дээр нь санаандгүй романс нэмэгдэх ч үе байна. Сэтгэл хөөрөлттэй баярийн настартай зүрх зориг ортцон биеээ сул тавьцан. Холиолдсон л болдог байж билээ.

Saturday, November 20, 2010

БИ

Өөрөө өөрийгөө тодорхойлох нь тийм ч амар биш бололтой. Яахуу рекламдаж бол болохол байхалдаа, муулах сул талаа ярих нь бас урт түүх болж магадгүй. Гэхдээ хүмүүст би ямар сэтгэгдэл төрүүлдэг хүмүүс миний тухай юу гэж боддог нь бас сонирхолтой. Андыхаа миний тухай сэтгэгдлийг уншсан над шиг сайн залуу алгаа, мэдрэмжтэй, хөгжилтэй, тусч, хамт байхад тайван, худлаа хэлбэрддэггүй ямагт өөриихөөрөө за ер нь тасарчижээ. Миний орд жилийн зурхайн дээр ч ийм тодорхойлолтууд байдаггүй. Тэгсэн дүр төрх нь арзак гэж сэтгэгдэл үлдээсэн байвал яахуу. Үсээ засуулдаггүй байсийн байхдаа, унтаж босч ирээл тэр чигээрээ явж байдаг байсан юм болуу, уг нь үсэндээ их л анхаарал тавьдаг байсан шиг санаад байхын миний үсний стилийг ойлгоогүй юм болуу. Эрчүүд бол эсрэг хүйстнийхээ тухай сэтгэгдлээ ярихдаа тэр хөөрхөн нүдтэй гоё үстэй сайхан биетэй гэх мэтээр эхэлж ярьдаг дараа  нь магадгүй ухаалаг хүлээцтэй эелдэг мэтчилэн ярина. Гэтэл миний анд шал эсэргээр нь намайг тодорхойлож байдаг. Би хүн болгонд ийм сэтгэгдэл төрүүлдэг бол янзтайл байна.
Миний андын хэлснээр би найз нартаа цаг их гаргадаг нь үнэн ганц бие амьдралтай болоод ч тэрүү. Тэд нартайгаа цагийг зугаатай өнгөрөөж амьдралаа хуваалцах нь kife  юмдаа. Хамтын амьдралтай байхад охиноосоо баяр хөөр баяслыг мэдэрч эрч хүч авах шиг болдог байлаа. Хүүхэд ч амьдралыг өөрчилдөг шүү. Нэг л өдөр охиндоо загнуулнаа.
Зурхай дээр намайг их магтсан байдийн байна, дорнын зурхай дээр  Хэрвээ түүний гутранги, түгшүүртэй, байнгын тээнэгэлзэл, залхуутай зэрэг зангууд нь байхгүй байсан бол хамгийн сэтгэл татам байж чадна гэснийг эс тооцвол би ч супер гар юмуудаа.
Албан ёсны тодрохойлолт дээр бол төлөв даруу  нийтэч .... энэ тэрээ гээл, сүртэй их том гавья шагналгүй, ял шийтгэл ч байхгүй. Ахиад л андын хэлснээр би бол алтан дундаж юм.
Бодит байдал дээр бол 2 удаа тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож баригдсан, согтуугаар зодоон хийж жүүлигтснийг эс тоочвол ял шийтгэлгүй, үндэсний сурын өсвөрийн улсын аваргын гутгаар байр, өсвөрийн зохион бүтээгчдийн улсын аваргын шагналт байрыг эс тооцвол гавья шагналгүй л нөхөр. Сайхан аав ээж ах эгч нарын хүчинд өдий зэрэгтэй өөрийн гэсэн бүхнийг, амьдралыг бий болгож тэрийгээ цэцэглүүлж аль болох гэгээтэй хөгжилтэй байлгахыг оролдож яваа залуу гэж л тодорхойлийдоо.

Friday, November 19, 2010

эхлэл ба тестийн үргэлжлэл

Найзаасаа асар их урам зориг авсны хүчинд дараагийн posting үргэлжлэл нэртэйгээр. Найздаа юуны түрүүнд баяраллаа гэж хэлий. Миний өмнө бичсэнийг үгүйсгэж bloggers зааваал лаг хүмүүс байх алба үгүй, зүгээр л өөрт ямар санагдаж байгаагаа, бичмээр байвал бичих, тэгээл болоо гэж миний найз хэлснээр ийнхүү дараагийн замбараагүй үгсийн цуглуулага маань.
Одоо тэгээд юу бичих ёстой вэ гэдэг асуулт гарч ирээд байдаг. Дурсамж, хайр дурлал, жаргал зовлон, хүн, нөхөрлөл үзэн ядалт, мөнгө бас зорилго гэх мэт top topic-уудыг хөндөж арайл зүрхлэхгүй байна. Гэвч сонирхолтой сэдэвээр өөрийн дотоод ертөнцөө уудалж дэлгэх нь өөрөөр хэлбэл миний андын хэлснээр санагдаж байгаагаа бичмээр байвал биччих нь мэдээж гол утага учир нь юм шиг. Ямар тохиолдолд санагдаж байгаа нь бичмээргүй байдийн бол.
Би жирийн чи жирийн бид бүгд жирийн. Энэ бол андын маань намайг урамшуулсан үг. Өөдрөгөөр харах юм бол хэнийч дээр гарна эсэргээр нь гутрангаар хүлээж авбал ямарч байсан хүний доор орохгүй. Би өөдөргөөр хүлээж авсан нь ойлгомжтой.
За одоо надаа юу санагдаж байнаа. Гол нь тэрийгээ бичихүү яахуу.
Дараагийн post дээр өөрийгөө товчхон тодорхойлохыг оролдий тэгэхгүй бол сэдвээсээ халих гээд.

Thursday, November 18, 2010

Эхлэл

Гарчигийн Тест гэдэг байж. Blog... энэ зүйл олон хүний амьдралыхн чухал хэсэг болохн эргэлзээгүй. Магадгүй миний бас цаг алах амьдралын хэсэгцэрхэн болох ч юм билүү. Ерөнхийд нь хараад орж ирсэн бодол бол bloggers амьдралын асар туршлагатай өвөө эмээ нар мэт эсвэл онолын өндөр мэдлэгтэй, оновчтой ишлэл татдаг мэдээж дээр нь уран, сайхан дүрслэгдтэл бичих ур чадвартай хүмүүс юм. Нөгөө 1 зүйлн энд хүмүүс кино гэмээр өөрийн амьдралын түүх мөн болсон явдлуудыг  бичиж туршлагуудаа солилцож санаа сэтгэлээ дэлгэцний араас онгойлгоод байх шиг.  Гэтэл би жирийн амьдралтай жирийн нэг залуу онц сонирхолтой, сэтгэл догдлуулсан түүх хомос бас онолдож цэцэрхэх уншсан ном зохиол маруухан, мундаг аялагч биш тэгээд ч дээр дурьдсан ур чадвар ядуухан заягдсан. Тэгэхээр ямар юмаа энд хийж байгаан гэж байгаа. Магадгүй  интернетийг арай өөрөөр хэрэглэж шинэ мэдрэмж авахч юм билүү.  Зүгээр blogger найзтайгаа ханьсах гэсэн юм болуу. Эсвэл өөрийгөө ондоо өнцгөөс харах боломж гарах ч юм билүү. Бүүр өөр юм ч гарж ирэхийг байг гэхгүй. Ямарч байсан бичих дадал болох байх. За арайл урт  тест болоод байх шиг байна.