Thursday, November 18, 2010
Эхлэл
Гарчигийн Тест гэдэг байж. Blog... энэ зүйл олон хүний амьдралыхн чухал хэсэг болохн эргэлзээгүй. Магадгүй миний бас цаг алах амьдралын хэсэгцэрхэн болох ч юм билүү. Ерөнхийд нь хараад орж ирсэн бодол бол bloggers амьдралын асар туршлагатай өвөө эмээ нар мэт эсвэл онолын өндөр мэдлэгтэй, оновчтой ишлэл татдаг мэдээж дээр нь уран, сайхан дүрслэгдтэл бичих ур чадвартай хүмүүс юм. Нөгөө 1 зүйлн энд хүмүүс кино гэмээр өөрийн амьдралын түүх мөн болсон явдлуудыг бичиж туршлагуудаа солилцож санаа сэтгэлээ дэлгэцний араас онгойлгоод байх шиг. Гэтэл би жирийн амьдралтай жирийн нэг залуу онц сонирхолтой, сэтгэл догдлуулсан түүх хомос бас онолдож цэцэрхэх уншсан ном зохиол маруухан, мундаг аялагч биш тэгээд ч дээр дурьдсан ур чадвар ядуухан заягдсан. Тэгэхээр ямар юмаа энд хийж байгаан гэж байгаа. Магадгүй интернетийг арай өөрөөр хэрэглэж шинэ мэдрэмж авахч юм билүү. Зүгээр blogger найзтайгаа ханьсах гэсэн юм болуу. Эсвэл өөрийгөө ондоо өнцгөөс харах боломж гарах ч юм билүү. Бүүр өөр юм ч гарж ирэхийг байг гэхгүй. Ямарч байсан бичих дадал болох байх. За арайл урт тест болоод байх шиг байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
баяр хүргий :р
ReplyDeleteso happy that now we have something in common...
keep writing!