Tuesday, May 31, 2011

10 хүрэхгүй хоног

Энийг уг нь цаасан дээр гараараа буулгуул зүгээр гэсийн нтр, за яахуу энд бас тавьчий. Нэг өдөр зүүдлээд ийм юм бичмээр санагддийн. Хүнд харуулахад ичмээр туучийдаа гэдэг шиг л...

Би бол жирийн л нэг залуу
Бишээ чамд дуралсан нэгэн залуу
Дуралсан сэтгэлийн минь илрэл
Дөрвөн мөртийн гэхүүдээ хэнээрхэл

Билэг танхай яруу найрагч нь
Би яагаад ч биш нь тодорхой
Бичиж холбосон үгний маань
Биет онгод нь чи бололтой

Дуралсан миний шөнийн зүүдэнд
Дурлуулсан чиний минь
Дур булаам дүр төрх
Дундрашгүй хөврөх бодлын үзүүрт
Дулаахан инээмсэглэх чиний минь царай




Энэ л мөчид цаадах чинь
Эгэл биш мэдрэмжинд умбан
Элчит нарыг тойрох хорвоо өөрөө
Эгээл намайг л тойрон эргэх шиг болно






Миний амьдралд ирсэн бүсгүй минь
Маш их чамд баяраллаа
Магадгүй чи намайг яаж байгааг
Мэдээгүй явж байгаа
Мартагдашгүй сайхан мөч хором
Мэдрэмж сэтгэгдэл байгаа

Би чамд хайртай гэж
Бичиж л чадах юмдаа
Бие биеэ харж багаад
Болсон ч болоогүй ч хэлчхийнсандаа

how to love

энэ ёо ёотой Lil Wayne ийм дуу дуулцан байгаан. итгэмээргү ч гэхиймү.


Нөгөө аймар рэппэр чинь гэнэт хайрийн тухай ингэж дуулдаг байнашт. Гэхдээ таалагдсан гоё.
Энэ хэсэг нтр

Oooh,
See I just want you to know
That you deserve the best
You’re beautiful
You’re beautiful
Yeah

And I want you to know, you’re far from the usual
Far from the usual

You see you had a lot of crooks tryna steal your heart
Never really had luck, couldn’t never figure out
How to love
How to love

Өөө ойлгоорой

Үнхээр хамгийн сайхныг хүртэх ёстой
Үзэсгэлэн төгөлдөр сайхан билээ чи
Үзэсгэлэн төгөлдөр сайхан билээ чи
Үүнийг л чамд мэдүүлэх гэсийн би

Тиймээ

Энгийн нэгэн чамтай эгнэшгүй чи тэс өөр
Энийг бас чамд би мэдүүлэхийг хүссийн
Энгийн нэгэн чамтай эгнэшгүй чи тэс өөр

Зүрх сэтгэлийг чинь эзэмдэхийг оролдох
Зүүлэг хулгайч амьтад чиний амьдралд
Зөндөө зөндөөгөөрөө хөглөрч байсан ч
Завшаан тавилан хэзээч тэдэнд олдсонгүй
Ойлгож ухаарсанч үгүй тэд яахийг

Яаж хайрлах вэ
Яаж хайрлах вэ
Чамайг мапринцес
 

Thursday, May 5, 2011

RIP Bin Laden

Ямарч байсан He's Just Not That Into You  үзэж дууслаа. Хөөрхөн кино байна. Өмнө нь үзээгүйл байж. Osama Bin Laden-ий мэдээнүүд, Champions League-ийн тоглолтууд дунд нь завсардуулснаар 3, 4 тасалж үзлээ. Найзын хэлснээр бодит байдалд их ойрхон санагдлаа.
Хамгийн гоё хос нь Бэн Афлек Женифер 2 юм шиг санагдсан сүүлд ирж гэрийн ажилд нь тусалж байхад орж ирж тэвэрдэг хэсэг дээр эмэгтэйнх нь өмнөөс уйлчмаар болсон шүү.



Судас хатуурахаар амархан уйлчих гээд байдаг гэсэн тэгциймуу хаашан, архи уусаар байгаад нтр.
Бас Алекс утаснийхаа сүлжээ шалгаж байгаа хэсэг... Жижи тэр 2 бас хөгжилтэй 2.
Нөгөө гэрэлсэн 2-ын хувьд ч яхав typical divorce гэж хэлж болох байх.
Киног үзээд гаргах гэсэн дүгнэлтээ хийх гэсэн болсонгүй. Бас л question mark доор үлдлээ. Надаа Жижид хэлдэг шиг we will get in touch гэж хариулт хэлдэггүй, бас Жижи шиг олон дуудлага хийж байгаагүй or asked to go out for dinner or for something else. Магадгүй тэр realstate guy and blondy 2-ийх шиг л харилцаа юм болуу.



No i guess it is more than that, i should say i hope it is more than that. Who knows maybe it is much more than Ben and Jennies relationship, not blossemed yet. ккк мөрөөдөж байнаа.

Friday, April 29, 2011

Сүүлчийн цас гэж худлаа сенсацджээ

Өнөөдөр дахиад цас орж байна. Гоё ч юм шиг. Дулаахан салхигүй малгайлж ороол, унангуутаал шууд хайлаал. Энэ яг сүүлийн цас байх энэ хаврын. Манарсан тоос шороог дарж нэг амьсгаа авхуулж байх шиг байна даа, нэг тийм зөөлхөн алгуурхан байдлаар.
Өө хөнжил дотроо сайхан банштай цай ууж баймаар өдөр байна дөө. Янз бүрийн юм бодолгү амс хийсэн шигээ л, эсвэл жоохон гуних ч юмуу  ...
Эртхэн тараад He is not just into you гэдэг кино олж үзий. Maybe i might find out if she is not just into me. What if she is really not just into me. Мэдэхгүмаа юу болохнуу харжил байхаас.
Дахиж 3 хоног моног холбоогү байх юм бол илүү хүлээцтэй бие барьж байхаар болсон. Учир нь байрандаа 2 өдөр байгаагү тул нэт орж чадаагү дахиж ингэж намайг хүлээлгэхгүн тулд байнга өдөр болгон нэтэд орхоо болидоо гэсэн маягтай хариу өгсөн шүү. Өдөр болгон get in touch байх хэрэггү бололтой. Яахвээдээ нэгэнт л албан ёсоор boy & girl friends биш болохоор, гүэ байсан ч тэгэх алба байхгүлдээ. Ямар ч байсан бие биенээ илүү мэдэж эхэлж байгаан болуудаа.

Sunday, April 24, 2011

3 өдөр

Их л урт өдөрүүд мэт санагдлаа. Интернетээр найз нөхөдтэйгөө ярьж хөөрөх холбогдох нь бас сайхан зүйл юмаа. Нэлээн хэдэн жилийн өмнө эцэг эх маань хол байгаа хүмүүстэйгээ яаж холбогддог байсан юм бол. Захиа биччээл ная хонож байж дугтуйтай захиа эзэндээ ирдэг байсан байхдаа. Тэгээд хариуг нь хүлээж бас ная болно. Гэтэл одоо даварцан e-mail, messenger hi5, facebook гэх мэт. Тэрийгаа өдөр болгон хэрэглэхгүй л бол санаа амрахгү.
Энэ олон холбогдох хэрэгсэлийн хэрэг нь гарахгү бол яана. Тэрэн дээр нь ямар ч activity байхгү юу ч сонирхох юмгү гол нь хамгийн хүсэж хүлээсэн мэдээ, холбогдох хүн нь online орж ирэхгү бол 3 байтугай хоног болох лээр баларнаа. Балраад хаа холдохвээдээ их л болж жоохон бэтгэрнэ биз.
Энэ хагас бүтэнсайнч харьцангуй хөлбөмбөг, найз нөхөд, техникийн зах, nightout гээд гэртээ нээх суугаагүйч боломж л гарвал check хйигээд.
I guess people get busy in this time of the year. Шалгалт шүүлэг, их зуны ажлийн бэлтгэл энээ тэрээ, хавар болохлээр л бүх юм амь ороод ч байгаа юм шиг.
Элийрч байлйараад баахан авцалдаагү юмнууд биччихийн боли.
Энэ хаварийн сүүлчийн цас Богд уул маань цагаарч дүнхийгээд сүрлэг харагдаж байнадаа. боордоо бариад гардиймуу жихшиг.

Friday, April 22, 2011

Adele

Adele-ийн дуунуудад их дуртай болж байнаа. Аймар таньдаг хүнийхээ тухай юм шиг л бичиж байнашт. Үнэндээ ажлийхаа хүний ringtone-оос сонсоод гоё санагдаад. Их уянгалаг гэхдээ өвөрмөц, гунигтай ч гэмээр юмуу дуунууд, өөрөө ч чадалтай хоолоотой. Billboard дээр ч rolling in the deep гэдэг дуу нь сайн давхиж байгаа болохоор хүмүүс сайн мэдэх биз. Заридаа надаа зориулсан миний тухай дуунууд ч юм шиг гээл өөртөө аймар наалдуулах гээл.



Ойрд ямар дуу хөгжим сонсохоо ч мэдэхгүй байсан чинь энэ нөхөр гарж ирээд амьдрал гэрэл гэгээтэй боллоо гэх мэтээр сүржигнэхгүй юу, сэтгэл санаа хуваалцаад ч байгаа юм шиг. Нэг хэсэг л энийг сонсох байхдаа.

Monday, April 18, 2011

Бичмээр санагдаад

найзийхаа profile-г үзэж байтал өөрийхөө тухай хэсэг дээр батзаяа гээд яруу найрагчийн шүлгээс иш татсан байлаа. яг үнэндээ тэр бүсгүй надаа  их таалагддаг яагаад ч юм хамт байхаар учраа олохгүй мэдрэлтээд заримдаа дүмбийгээд суучин, ихэнхдээ ч бараг тэгдэг байх. Би нээх чалчаа биш л дээ гэхдээ арайл... дараа нь эргээд бодохоор толгойгоо шаамаар болдийшүү. айж ичдэг нас өнгөрсөн гэж бодсон чинь бас л...
Нөгөөх нь хаа хамаагү юм ярихээр хугарчихгээд хагарчихгээд байгаа юм шиг нэгэл тийм хэврэгхэн эмзэгхэн юмуу хаашааин. Өөрийгөө тодорхойлсон шүлэг нь шал ондоолдоо...

Сэтгэл минь тамхи зуусан, бас нилээд халамцуу
Сэдэрч үе үе зовоодог олон хуучин шархтай
Сэтгэл минь даруухан хувцаслаж, төлөв царай гаргаад
Сэмэрч үе үе дурлачихаад голдуу гуниглаж суудаг
Сэтгэл минь царайлаг, бас их тачаангуй
Сэлгэж үе үе сольдог олон хуучин дурлалтай
Сэм сэмхэнээр дуслах тэдний гомдлын нулимсаар
Сэлбэж үе үе усладаг дурлалын сагалгар модтой
би тэгээд ярьж чадаагүй болгоныхоо хариу болгож юмуу хаашааин энэ шүлэгт нь засвар хийгээд чамд зориулж 2р бадаг нь гээд явуулчлаа.

Сэтгэлийн  чинь зуусан тамхийг асаан, сэргээж хундганд нь аягалангаа
Сэдэрч үе үе зовоодог олон хуучин шархнаас нь аниулах гэж
Сэтгэл минь бас даруухан хувцаслаж, төлөв царай гаргаад
Сэмэрч биш ханзарч дурлан хамтдаа хааяа гуниглаж суухсан
Сэтгэл чинь царайлаг, бас их тачаангуйг мэдхийн болохоор
Сэлгэж үе үе сольдог олон хуучин дурлалыг чинь асуухгүй
Сэм сэмхэнээр дуслах сэтгэлийн минь хур бороогоор
Сэлбэж услан дурлалын сагалгар модонд чинь жимс ургуулахсан

тэгээрээ ч юмуу тэгнээ ч юмуу гэсэн хариу ирээгүйлдээ. баяраллаа гоё юмаа сэтгэл хөдөллөө гэх мэт мэдээж боловсон хариулт өгсөн. Эмэгтэй хүний л зан л даа.  Хурдан 7 сар болоосой ... наадам үзэх юмсан нтр...