Tuesday, May 31, 2011

10 хүрэхгүй хоног

Энийг уг нь цаасан дээр гараараа буулгуул зүгээр гэсийн нтр, за яахуу энд бас тавьчий. Нэг өдөр зүүдлээд ийм юм бичмээр санагддийн. Хүнд харуулахад ичмээр туучийдаа гэдэг шиг л...

Би бол жирийн л нэг залуу
Бишээ чамд дуралсан нэгэн залуу
Дуралсан сэтгэлийн минь илрэл
Дөрвөн мөртийн гэхүүдээ хэнээрхэл

Билэг танхай яруу найрагч нь
Би яагаад ч биш нь тодорхой
Бичиж холбосон үгний маань
Биет онгод нь чи бололтой

Дуралсан миний шөнийн зүүдэнд
Дурлуулсан чиний минь
Дур булаам дүр төрх
Дундрашгүй хөврөх бодлын үзүүрт
Дулаахан инээмсэглэх чиний минь царай




Энэ л мөчид цаадах чинь
Эгэл биш мэдрэмжинд умбан
Элчит нарыг тойрох хорвоо өөрөө
Эгээл намайг л тойрон эргэх шиг болно






Миний амьдралд ирсэн бүсгүй минь
Маш их чамд баяраллаа
Магадгүй чи намайг яаж байгааг
Мэдээгүй явж байгаа
Мартагдашгүй сайхан мөч хором
Мэдрэмж сэтгэгдэл байгаа

Би чамд хайртай гэж
Бичиж л чадах юмдаа
Бие биеэ харж багаад
Болсон ч болоогүй ч хэлчхийнсандаа

No comments:

Post a Comment