Saturday, November 20, 2010

БИ

Өөрөө өөрийгөө тодорхойлох нь тийм ч амар биш бололтой. Яахуу рекламдаж бол болохол байхалдаа, муулах сул талаа ярих нь бас урт түүх болж магадгүй. Гэхдээ хүмүүст би ямар сэтгэгдэл төрүүлдэг хүмүүс миний тухай юу гэж боддог нь бас сонирхолтой. Андыхаа миний тухай сэтгэгдлийг уншсан над шиг сайн залуу алгаа, мэдрэмжтэй, хөгжилтэй, тусч, хамт байхад тайван, худлаа хэлбэрддэггүй ямагт өөриихөөрөө за ер нь тасарчижээ. Миний орд жилийн зурхайн дээр ч ийм тодорхойлолтууд байдаггүй. Тэгсэн дүр төрх нь арзак гэж сэтгэгдэл үлдээсэн байвал яахуу. Үсээ засуулдаггүй байсийн байхдаа, унтаж босч ирээл тэр чигээрээ явж байдаг байсан юм болуу, уг нь үсэндээ их л анхаарал тавьдаг байсан шиг санаад байхын миний үсний стилийг ойлгоогүй юм болуу. Эрчүүд бол эсрэг хүйстнийхээ тухай сэтгэгдлээ ярихдаа тэр хөөрхөн нүдтэй гоё үстэй сайхан биетэй гэх мэтээр эхэлж ярьдаг дараа  нь магадгүй ухаалаг хүлээцтэй эелдэг мэтчилэн ярина. Гэтэл миний анд шал эсэргээр нь намайг тодорхойлож байдаг. Би хүн болгонд ийм сэтгэгдэл төрүүлдэг бол янзтайл байна.
Миний андын хэлснээр би найз нартаа цаг их гаргадаг нь үнэн ганц бие амьдралтай болоод ч тэрүү. Тэд нартайгаа цагийг зугаатай өнгөрөөж амьдралаа хуваалцах нь kife  юмдаа. Хамтын амьдралтай байхад охиноосоо баяр хөөр баяслыг мэдэрч эрч хүч авах шиг болдог байлаа. Хүүхэд ч амьдралыг өөрчилдөг шүү. Нэг л өдөр охиндоо загнуулнаа.
Зурхай дээр намайг их магтсан байдийн байна, дорнын зурхай дээр  Хэрвээ түүний гутранги, түгшүүртэй, байнгын тээнэгэлзэл, залхуутай зэрэг зангууд нь байхгүй байсан бол хамгийн сэтгэл татам байж чадна гэснийг эс тооцвол би ч супер гар юмуудаа.
Албан ёсны тодрохойлолт дээр бол төлөв даруу  нийтэч .... энэ тэрээ гээл, сүртэй их том гавья шагналгүй, ял шийтгэл ч байхгүй. Ахиад л андын хэлснээр би бол алтан дундаж юм.
Бодит байдал дээр бол 2 удаа тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож баригдсан, согтуугаар зодоон хийж жүүлигтснийг эс тоочвол ял шийтгэлгүй, үндэсний сурын өсвөрийн улсын аваргын гутгаар байр, өсвөрийн зохион бүтээгчдийн улсын аваргын шагналт байрыг эс тооцвол гавья шагналгүй л нөхөр. Сайхан аав ээж ах эгч нарын хүчинд өдий зэрэгтэй өөрийн гэсэн бүхнийг, амьдралыг бий болгож тэрийгээ цэцэглүүлж аль болох гэгээтэй хөгжилтэй байлгахыг оролдож яваа залуу гэж л тодорхойлийдоо.

2 comments:

  1. nice try :D

    what do you want from life, what do you dream of?
    гэх мэт асуултууд хариулахад хэцүү тэхдээ нэг удаа бодоод үзэхэд хэрэгтэй байхаа

    танай охин өчнөөн том болсон байх даа.

    ReplyDelete
  2. yeah i am trying.
    Манай охин 4тэй. Уулзаагүй удаж байна даа. Амьдралаас авж болох бүхнийг л авахсан, чиний хэлдгээр юугч алдмааргүй байна. Өч төчнөөн л мөрөөдөл хүсэл дунд амьдарч байна. Амьдралд хэн нэгэнд ямар нэг юм батлах гэж биш өөрийхөө үзэл бодлоор өөртөө сайхан амьдарч байна шүү гэж л мэдрүүлэх гэж амьдарч байх шиг байна. Чиний хэлдгээр амьдралын journey хийхэд шаардлагатай хүчин зүйлүүдээ бэхжүүлэхийн төлөөл явж байна

    ReplyDelete